ДИЖИТАЛ АРДЧИЛАЛ
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн
БҮТЭН АРДЧИЛАЛ аппликейшныг
дараах холбоосоор татан авна уу?

Дижитал Ардчилал 1.0 буюу Бүтэн Ардчилал

Техникийн хувьсал, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн өөрчлөгдөх олон шинэчлэл АРДЧИЛСАН НАМынхан биднийг хүлээж буйн нэг нь ДИЖИТАЛЧЛАЛ. Ажлын арга барил хийгээд асуудалд хандах хандлагаа ДИЖИТАЛ болгон нийцүүлэхийн тулд шат дараалсан олон алхам биднийг хүлээж байна. Гэвч үүнийг нэг амьсгаагаар, нэг далайлтаар хийх боломжгүй.

Эхний алхам болгон гишүүд дэмжигчдийнхээ бүртгэлийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн дижиталчлахаар БҮТЭН АРДЧИЛАЛ аппликейшнаа танилцуулж байна.

Цаашид тасралтгүй сайжирч, зогсолтгүй урагшилна.

Шинэчилсэн цахим
дижитал бүртгэл

Амьгүй аналог өгөгдөл биш, ажилладаг, амилдаг, ашиглагддаг амьд (дижитал) өгөгдөл, бүртгэлийг бүрдүүлж цугаараа ашиглаж, намаа дижиталчлах үндэс суурийг бүрдүүлэхийг зорино.

Crowdsourcing арга барил

Анхан, дунд шатны намын ХЭГ-ийн ажилчдад ажлын ачаалал үүсгэн, шахах замаар гишүүдийн анкет мэдээллийг бүрдүүлэх оролдлогыг нам хэдэнтээ хийсэн. Ахиад нэгэн оролдлогыг хийхээр ээлжит нэгэн багажаа танилцуулж байна. Гэхдээ энэ удаагийн ажлын арга барил ӨӨР.

ХЭГ-ийн ажилчдын ачааллыг гишүүддээ тэгшитгэн багасгаж, тал талаасаа нэгдэн оролцож, олуулаа эх сурвалжаа олшруулан бүрдүүлэн ажилладаг CROWDSOURCING арга барилыг ашиглан, шинэчлэн өөрчлөгдөж буй Нийтийн мэдээллийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гишүүн өөрөө хүсэж мэдээллээ бүрдүүлнэ.

Нам гишүүнээ цаасан дээр, цахим дээр бүртгэж данслах төдийд биш гишүүн өөрийнхөө мэдээллийг бүрдүүлнэ.

3FA /three factor authentication/ буюу 3 давхар хамгаалалт/шалгалт

Бүртгэл баталгаажсан намын гишүүнээс илгээсэн урилгын дагуу гишүүн өөрийнхөө бүртгэлийг үүсгэнэ. Түүнийг бүртгэлийг хариуцсан анхан шатны намын дарга/ажилтан баталгаажуулснаар аппликейшныг ашиглах боломж бүрдэнэ. Уригч, бүртгүүлэгч, баталгаажуулагчийн оролцоотойгоор гурван давхар шалгалттайгаар намын гишүүдийн бүртгэлийг үүсгэнэ.

Бүртгэлийг засах, залруулах эрх дунд, төв нам дээр биш зөвхөн анхан шатны намд хадгалагдана.

Эрх мэдэл, чиглэл дээш биш анхан шат руу чиглэсэн шинэчлэлийг Ардчилсан нам цаашид ч хэрэгжүүлнэ.